2023-11-23
430
Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тэлж, орон нутгаас нийлүүлдэг органик хүнсний нийлүүлэлт, үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн амьжиргааг сайжруулах зорилгоор ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон АДРА Германы санхүүжилттэй "Органик хөдөө аж ахуйн түншлэл" төсөл хэрэгжинэ.
🌱1,6 сая euro-гийн санхүүжилттэй уг төсөл энэ оны 10 дугаар сараас 2026 оныг дуустал хэрэгжихээр болж талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
🌱Төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн 3 сумын 10 хоршоог чадавхжуулан, органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, органик хүнсний нийлүүлэлт, борлуулалтын сүлжээг бий болгох замаар хоршоодын үйл ажиллагааг сайжруулна.
🌱“Органик хөдөө аж ахуйн түншлэл-1” төслийг 2018-2022 онд Сэлэнгэ аймагт хэрэгжүүлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн 11 сумын 30 хоршооны 347 ногоочдыг амжилттай хамруулжээ.
Бага талбайд тариалан эрхэлдэг ногоочид зөгийчдийг албан ёсны баталгаажилттай органик бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэхэд дэмжин ажиллаж, Монгол улсын зах зээлд хүнсний хангамж аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмрийг оруулсан.
“Органик хөдөө аж ахуйн түншлэл- 2” төсөл нь тус төслийн үргэлжлэл юм.
🌱Төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2023.11.23/ Дархан хотод зохион байгуулагдаж, ХХААХҮ Яамны төлөөлөл, Сэлэнгэ, Дархан-уул аймгийн Засаг дага нар болон холбогдох албан хаагчид, мөн төслөөс үр шим хүртэж буй 40 хоршоодын төлөөллүүд нийт 140 гаруй хүн оролцлоо.