Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу Дархан-Уул аймгийн хэмжээнд хөнгөлөлттэй зээлийн төслийг 2023 оны 09 сарын 11-ний өдрийн 08.30 цагаас эхлэн хүлээн авч эхэллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99855557 утсаар лавлана уу.
Мэдээллийн эх сурвалж: Аймгийн Хөдөө аж ахуйн газар