БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

Булган аймаг

2021-04-01

     БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийг Булган, Сэлэнгэ хоёр аймаг болгон тусгаарлан байгуулжээ. Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд А.Амарын 1937 оны 12 сарын 27-ны өдрийн 241-р тушаалаар Булган аймгийг 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн амтай, 1,1 сая малтай, 42250  хавтгай дөрвөлжин км нутагтай байгуулж, Сэлэнгэ аймгаас Сайхан, Хантай, Сэлэнгэ, Булган, Сэлэнгэбүрэн, Халиун, Хангал, Цонхлон сум, Төв аймгаас Бүрэгхангай, Авзага сум, Хөвсгөл аймгаас Тэшиг, Хутаг-Өндөр, Намнан, Баян-Агт сум, Архангай аймгаас Могод сумыг Булган аймагт харъяалуулан захируулах болжээ. 1938 оны 1 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул сумыг Булган аймагт шилжүүлжээ. 

       Эдүүгээ Булган аймаг нь улсдаа газар тариалангийн үйлдвэрлэлээр эхний 3, мал аж ахуйн үзүүлэлтээр 5, хүн амын хөгжлийн индексээр 7 дахь аймаг болон хөгжиж, улсын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд эзлэх үзүүлэлтээрээ бусад аймгаас дээгүүрт тооцогдож байна. Ууган гавъяатны өлгий Булган аймгаас 43 анхдагч төрж, аму тариа, айргаараа улсдаа алдартай. ХХ зууны Монголын түүхэнд Булган аймаг алдар цуутай сайхан үйлсийн анхлан үүсгэн бүтээгч алдар гавъяатан олныг төрүүлэн гаргаснаараа өнөд мөнхрөх хүндтэй байр эзэлдэг билээ. 

        2019 оны жилийн эцсийн байдлаар Булган аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг харуулбал:

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 101
56 / 55%
15 / 15%
7 / 7%
8 / 8%
12 / 12%
3 / 3%