1992-1996 он
1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу нутгийн удирдлагын тогтолцоо шинэчлэгдэн нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчим хэрэгжиж эхэлсэн юм.
Нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймгийн ИТХ-ыг сонгох анхдугаар сонгууль 1992 оны 09 сард явагдаж, аймгийн ИТХ-д 50 төлөөлөгч сонгогдов.
Аймгийн ИТХ-ын анхны сонгуулиар байгуулагдсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчийн орон тооны бус даргаар Ц.Дагвадаш, нарийн бичгийн даргаар С.Саран, Тэргүүлэгчдэд Ц.Бадрал, П.Дамба, Н.Дашдондог, П.Төмөрбаатар, Д.Цэрмаа нарын 7 хүнийг сонгожээ.
1996-2000 он
1996 оны 10-р сард явагдсан аймгийн ИТХ- ын хоёр дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-д 30 төлөөлөгч сонгогдож, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ц.Энхбат, нарийн бичгийн даргаар Ц.Дагвадаш Тэргүүлэгчээр П.Дамба, Н.Дэлгэрсайхан, Ц.Пүрэвсүрэн, Д.Чимгээ, Б. Шижирбаатар нарыг сонгожээ.
2000-2004 он
2000 онд явагдсан аймгийн ИТХ-ын гурав дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-д 30 төлөөлөгч сонгогдож, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ц.Энхбат, нарийн бичгийн даргаар Ц.Дагвадаш, Тэргүүлэгчээр Ц.Бадрал, П.Дамба, Д.Батсайхан, Н. Очиржав, Л.Эгиймаа, Ж.Бадамдорж/нөхөн/ нарыг сонгожээ.
2004-2008 он
2004 онд болсон аймгийн ИТХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-д 30 төлөөлөгч сонгогдож аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ц.Энхбат, нарийн бичгийн даргаар Ц.Дагвадаш, Тэргүүлэгчдэд Г.Ганбаатар, Д.Батсайхан, П.Дамба, Н.Очиржав, С.Саран, Б.Шижирбаатар, Л.Эгиймаа нарыг сонгов.
2008-2012 он
2008 онд болсон аймгийн ИТХ-ын тав дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-д 31 төлөөлөгч сонгогдож, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Б.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Ц.Дагвадашийг томилж байв. Тэргүүлэгчээр Ж.Бадамдорж, Ц.Бат-Эрдэнэ, А.Ганболд, Ц.Жаргалсайхан, О.Мэдэхгүй, Д.Мэндсайхан, Ч.Оюун, М.Саруулзам, Ц.Энхжаргал, Н.Энхтайван нар сонгогджээ.
2012-2016 он
2012 онд болсон аймгийн ИТХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-д 33 төлөөлөгч сонгогдож, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар М.Оюунбатыг сонгожээ. 2013 оноос ИТХ-ын даргыг өөрчилж, Д.Батсайханыг сонгов.
Тэргүүлэгчээр М.Оюунбат, Ц.Энхбат, Л.Эрдэнэбилэг, Л.Алтангэрэл, П.Алгангэрэл, Д.Гармаа, Д.Мэндсайхан, П.Нөхөрлөлбаяр, П.Оюунцэцэг, Б.Одхүү нар сонгогджээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 2012-2013 онд Б.Бат-Амгалан, 2013 оноос Д.Батчулууныг томилжээ.
2016-2020 он
2016 онд болсон аймгийн ИТХ-ыг сонгох 7 дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-д 33 төлөөлөгч сонгогдож, аймгийн ИТХ-ын даргаар М.Оюунбат, Тэргүүлэгчээр Д.Анхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Д.Зоосүрэн, Д.Мэндсайхан, Б.Одхүү, Д.Очирбат, Ч.Оюун, Б.Оюунбат, П.Оюунцэцэг, Д.Эрдэнэбат нарын 10 хүн сонгогдон, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Д.Батчулуун ажиллаж байв. 2018 онд Тэргүүлэгчээс Д.Анхбаяр, Б.Одхүү нарыг чөлөөлж, Б.Батцогоо, О.Оюун нарыг сонгосон юм.
2020-2024 он
2020 онд болсон аймгийн ИТХ-ыг сонгох 8 дахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-д 33 төлөөлөгч сонгогдож, аймгийн ИТХ-ын даргаар Д.Эрдэнэбат, Тэргүүлэгчээр С.Бат-Эрдэнэ, З.Батзориг, М.Бадам, С.Гал-Эрдэнэ, П.Оюунцэцэг, Д.Оюунбилэг, Л.Одончимэг, П.Лхагва-Очир, Д.Сансар-Очир, А.Сод-Эрдэнэ нарын 10 хүн сонгогдон ажиллаж байв. Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалын дагуу Тэргүүлэгчид байхгүй болж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэн мөрдөж эхэлснээр Зөвлөлийн гишүүнээр Ш.Насандулам, Х.Ууганбаяр, Ж.Отгонтуяа, Б.Бат-Амгалан, Л.Эрдэнэбилэг, Б.Уянгабат нарыг сонгов.