ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ГАЗ /АХУЙН ХИЙГ/-Г НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНД ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОЛОО
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/3243 дугаар албан шаардлагыг хэрэгжүүлэх, өсвөр насны хүүхэд мансуурах донтохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт газ (ахуйн хий)-г насанд хүрээгүй хүнд худалдахыг хориглосугай.
2.Газ (ахуйн хий)-г хүнсний зах, худалдааны төв, агуулах дэлгүүр, хайпермаркет, супермаркетад төрөлжсөн тасгаар худалдаж, аюулгүй ажиллагааны санамж, зааварчилгааг дагалдуулсугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар (Б.Нацагдорж)-т үүрэг болгосугай.