БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ТОГТООЛ № 58 “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн хөтөлбөр” батлах тухай

2017-04-12


Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

2017 оны 58 дугаар тогтоолын хавсралт

 

 

 

 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ АЙМГИЙН ХӨТӨЛБӨР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин 6000-аас доошгүй ажлын байрыг бий болгохоор зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү зорилтын хүрээнд салбар хоорондын уялдааг хангах, иргэдийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээг өргөжүүлэх суурь хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.

Манай аймаг 2016 оны жилийн эцсийн байдлаар 61149 хүн амтайгаас хөдөлмөрийн  насны  хүн 36258  үүнээс эдийн засгийн идэвхитэй хүн ам  28316  байна.

Аймгийн хэмжээнд ажил идэвхитэй эрж хайж байгаа иргэд 1480 байгаа бөгөөд эдгээр  иргэдийн 50,4 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь нийт ажилгүйчүүдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин 2013 онтой харьцуулахад 8,4 хувиар өссөн байна.

Харин насны бүлгээр авч үзвэл 25-45 насны ажилгүй иргэдийн 57,9 хувийг эзлэж байгаа нь хөдөлмөрийн насны ажиллах хүч болсон залуучуудын дунд ажилгүйдэл их байгааг харуулж байна.

Ажилгүйдлийн түвшин 2016 онд 4,6 хувьтай байсан бол 2017 оны эхний улирлын байдлаар 5,2 хувь  болж  өмнөх оныхоос 0,6 пунктээр өссөн байна. Энэ нь 2016 оны 08 сараас хойш ХЭДС-аас хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрийн санхүүжилт түр саатсантай холбоотой юм. Мөн Ерөнхий боловсролын сургууль болон МСҮТ-үүдийг төгсөөд ажил сургуульгүй үлдсэн, цэргээс халагдаж ирсэн, хорих ангиас  суллагдсан, их дээд сургууль төгсөөд ажилгүй байгаа 400 орчим залуус  хөдөлмөрийн зах зээлд жил бүр шилжин ирж байна.

Нийт ажилгүй иргэдийн 75,4 хувь нь дээд болон дунд мэргэжлийн боловсрол эзэмшсэн иргэд байна. Мөн малчин, мал бүхий иргэдийн 89,1 хувь нь хөдөлмөрийн насны буюу 15-60 насны иргэд байна.

Иймээс хүн амын хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэхэд дээд, дунд мэргэжилтэй хүмүүсийн дунд ажилгүйдэл өндөр байгаа энэ онцлогийг харгалзан үзэх нь зүйтэй юм.

Үүнээс гадна манай аймгийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж байгаа малчин, мал бүхий иргэдийн хэрэгцээнд нийцсэн тэдний орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах зайлшгүй шаардлага бий болж байна.

Сүүлийн жилүүдэд  ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд иргэдийг төрөл бүрийн мэргэжил олгох сургалтад хамруулах, гадаадад ажиллахад зуучлах, нийтийг хамарсан ажилд хамруулах, түр болон байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг олон ажлуудыг орон нутгийн төр захиргаа, Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн боловч  ажилгүйдэл төдийлэн буурахгүй байна 

Иймд аймгийнхаа хөгжлийн нөхцөл байдлыг судлан, нөөц боломж, чадавхийг нь тодорхойлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвар, мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, хүн амын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор жижиг дунд үйлдвэрийг бодлогоор дэмжин хөгжүүлэх шаардлагатай байна.

 

Хоёр. Хөтөлбөр боловсруулах шаардлага

 

1.            Тогтвортой ажлын байр бий болгосон зах зээлд өрсөлдөх чадвар бүхий жижиг  дунд болон томоохон үйлдвэр манай аймагт маш цөөн /бараг байхгүй/

2.            Хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өрсөлдөх чадвар сайтай, мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчин дутмаг

3.            Ажил олгогчид, ажил хайгч, зуучлагчийн уялдаа холбоо муу, мэдээлэл дутмаг, хөдөлмөрийн зах зээл дээр ажил олоход хүндрэлтэй  иргэдийн тоо нэмэгдсэн

4.            Хөдөлмөрийн зах зээлийн багтаамжийн нарийвчилсан судалгаа байхгүй

5.            Малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тэдний эрүүл мэнд нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн даатгалын тогтолцоонд хамруулах ажил хангалтгүй

6.            Мэргэжилтэй ажилгүйчүүдийн тоо улам нэмэгдсэн

 

Гурав. Хөтөлбөр хэрэгжүүлэх зарчим

 

1.    Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг адил тэгш, нээлттэй ил тод хүргэх

2.    Ажил олоход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөрлөх тэгш эрх, адил боломжийг хангах

3.    Нийгмийн түншлэлийг дэмжин, олон нийтийн оролцоонд тулгуурлах

4.    Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн иргэний мэргэжлийн ур чадварыг  тасралтгүй хөгжүүлэх

5.    Иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж нөхцлийг бүрдүүлэх, ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах

 

Дөрөв. Хөтөлбөрийн зорилго

Орон нутгийн онцлогт тохирсон хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн,  шинээр бий болгосон  ажлын байрыг тогтвортой хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд оршино.

                                           


   Тав.
Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээ

5.1 Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож, мэдээллийн нэгдсэн сүлжээг өргөжүүлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн нарийн мэргэжлийн мэдлэг ур чадвартай ажилтан бэлтгэх, давтан сургах зорилтын хүрээнд:

    - Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санг боловсронгуй болгож, иргэн оршин суугаа газраасаа харьяалал үл харгалзан хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх;

-  Хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, сургууль завсардсан, хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийг хамруулан үйлдвэрлэл дээрхи сургалт, мэргэжлийн болон давтан сургалт, явуулын болон зайны сургалтыг богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэн хөгжүүлэх замаар мэргэжлийн сургалтын төвүүд, орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

5.2 Аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх,  шинээр бий болгосон ажлын байрыг тогтвортой хадгалахад дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд:

         -  Орон нутгийн онцлогт хэрэгцээнд нийцсэн жижиг,  дунд үйлдвэрлэлийг шинээр бий болгох замаар ажлын байрыг нэмэгдүүлж, ажлын байрыг тогтвортой хадгалсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулах;

          - Бүх сумдад Сум  хөгжүүлэх сан, ЖДҮДС, ХЭДС-аас төсөл хэрэгжүүлж,  жижиг, дунд үйлдвэр, цех, нөхөрлөл, хоршоо, өрхийн үйлдвэрлэлийг шинээр байгуулах, өргөтгөхөд  хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр дэмжин ажиллах;

          -  Ажил олоход хүндрэлтэй иргэдийг ажлын байраар хангах, бичил зээлийн хэлбэрээр дэмжин урамшуулах, нийтийг хамарсан ажилд зуучлан түр болон улирлын ажлын байраар хангах;

          - Жижиг, дунд үйлдвэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нөхөрлөл, бүлгийн зохион байгуулалтыг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдан борлуулах механизмыг боловсронгуй болгох;

5.3 Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин нийгмийн хамгааллыг сайжруулж, ”Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зорилтын хүрээнд:

     - Цөөн малтай, орлого багатай малчдыг “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  хөтөлбөр”-т хамруулах, малчин ажил олгогчийг дэмжин урамшуулах;

     - Мал аж ахуйн үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөцөд тулгуурлан боловсруулах үйлдвэр, жижиг цехийг бүсчилсэн хэлбэрээр байгуулан  хөдөөгийн хүн амын ажлын байрыг нэмэгдүүлэх

     - Ажил олоход хүндрэлтэй малчдыг түүхий эд, үр бордоо, мал амьтан, тоног төхөөрөмж худалдан  авахад зориулан  дэмжлэг үзүүлэх;

5.4 Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны талаар бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн түншлэлийн байгууллагуудын идэвх, санаачлагыг дэмжих зорилтын хүрээнд:

         - Хөдөлмөр эрхлэлтийн удирдлага, бодлого зохицуулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, төр-хувийн хэвшил, нийгмийн түншлэгч байгууллагуудын санал санаачлага, хамтын ажиллагааг дэмжиж, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах; 

         - Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт болон салбар, орон нутгийн түншлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нийгмийн түншлэгчид, бусад холбогдох талуудтай хамтран ажиллаж, тэдгээрийн оролцоог хангах;

        - Зохистой хөдөлмөрийг дэмжих замаар бүтээмжтэй, аюулгүй ажлын байрыг бий болгон, тогтвортой хадгалж байгаа ажил олгогчийг зээлийн бодлогоор дэмжих, урамшуулах тогтолцоо бий болгох;

 

Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа, удирдлага                                                              зохион байгуулалт, санхүүжилт

6.1 Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа:

Хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлнэ. 

6.2 Удирдлага зохион байгуулалт:

6.2.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эдийн засаг нийгмийн  бусад хөтөлбөрүүдтэй уялдуулан зохицуулах, хэрэгжүүлэх ажлыг аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл удирлага зохион байгуулалтаар ханган хяналт тавьж,  Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, аймгийн Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжүүлнэ.

6.2.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг улс, орон нутгийн төсөвт тусгаж хэрэгжүүлнэ. 

6.3 Санхүүжилт:

Хөтөлбөрийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

·         Орон нутгийн төсөв

·         Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх  сан

·         Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан

·         Олон улсын байгууллагын зээл тусламж

·         Ажилгүйдлийн даатгалын сан

·         Сум хөгжүүлэх сан

·         Банкны зээл

·         Орон нутагт бий  болсон зээлийн сангууд

·         Аж ахуйн нэгж, иргэд, ТББ-ийн санаачлагаар бүрдсэн тусламж хандивын хөрөнгө

·         Нийгмийн халамжийн сан

 

Долоо. Хөтөлбөрийн  хэрэгжилтийн хяналт,                                                                                   дүгнэх шалгуур үзүүлэлт

7.1   Хөтөлбөрийн хяналт- шинжилгээ үнэлгээ

-     Хөтөлбөрийн хяналт шинжилгээ үнэлгээнд төрийн бус байгууллага, иргэдийг оролцуулах

7.2   Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ.

o   Хөдөлмөр эрхлээгүй иргэнийг орон нутагтаа шаардлагатай байгаа мэргэжлээр сургаж бэлтгэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн

o   Сум, орон  нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж , байгууллага, ажил олгогч бүрийн судалгааг гаргаж мэдээллийн сан бүрдүүлэлт

o   Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сан болон бусад төслийн шугамаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,   олгосон  зээлийн  хэмжээ

o   Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сан болон бусад төсөл хөтөлбөрийн зээл тусламжийн үр дүнг тооцсон байдал

o   Орон нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангаж авсан арга хэмжээний үр дүн

 Тоон шалгуур үзүүлэлт

Шалгуур үзүүлэлт

2017 он

2018 он

2019 он

2020 он

1.

Шинэ ажлын байр

Байнгын

572

600

625

650

Улирлын

928

900

925

950

2.

Ажилгүйдлийн түвшний бууралт

5,2

4,8

4,5

4,0

3.

Ажилд зуучилсан иргэдийн тоо

1000

1100

1200

1300

4.

Ажил мэргэжлиийн чиг баримжаа олгох, зөвөлгөө өгөх үйлчилгээнд хамрагдагсдын тоо

1000

1100

1200

1300

5.

Малжуулах төсөлд хамрагдаж, амьжиргаагаа дээшлүүлсэн өрхийн тоо

35

40

50

60

6.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрт хамруулсан байдал, хамрагдсан иргэдийн тоо

10

15

20

25

 

-оОо-


                                                                                                                     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

2017 оны 58 дугаар тогтоолын хавсралт

 

 

 

“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ АЙМГИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Хариуцах албан тушаалтан

Хамтран ажиллах байгууллага

 

Шаардагдах төсөв

Нэг. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг боловсронгуй болгож мэдээлэлийн нэгдсэн сүлжээг өргөжүүлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн нарийн мэргэжлийн мэдлэг ур чадвартай ажилтан бэлтгэх, давтан сургах

1.1

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч, МСҮТ, их дээд сургууль төгсөгчдийн судалгааг гаргаж мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлж, аймгийн Мэргэжлийн боловсрол сургалтын зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх

2017-2020 он

ХХҮГ, МСҮТ-үүд

СЗДТГ, БСУГ, АОЭХ

-

1.2

Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн тогтолцоог бусад салбарын мэдээллийн сантай уялдуулан мэдээлэл солилцох, хянах түгээх боломжийг бүрдүүлэх, цахим хэлбэрээр мэдээллийн баазыг үүсгэн бүх сумдад цахим биржийг суурлиулах

2017-2020 он

ХХҮГ, МСҮТ-үүд

СЗДТГ

ХЭДС

1.3

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадавхийг тодорхойлох судлагааг гаргах

2017-2020 он

ХХҮГ, МСҮТ-үүд АХБИХолбоо

ЭМНДХ, СЗДТГ

ХЭДС

1.4

Хөдөлмөрийн биржээр дамжуулан иргэдийг ажилд зуучлах болон “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-т хамруулах

2017-2020 он

ХХҮГ, МСҮТ-үүд СЗДТГ

АОЭХ

ХЭДС

1.5

Ажилгүй болон ажил олоход хүндрэлтэй, эмзэг бүлгийн иргэдийг аймгийн МСҮТ болон бусад бизнесийн төвүүдтэй хамтран хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хэрэгцээ, мэргэжил, ур чадвар, хүсэл сонирхолыг харгалзан  “Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллах

2017-2020 он

ХХҮГ, МСҮТ-үүд

СЗДТГ, ААХ, АОЭХ, АХБИХ, АЭХ

ХЭДС

1.6

Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, ажил олгогчдын хэрэгцээг үндэслэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад элсэгчдийг бүртгэх, төгсөгчдийг ажлын байраар хангах нөхцөлийг бүрдүүлж, хувиараа болон бүлгээр хөдөлмөр эрхэлж, ажлын байр бий болгох зорилгоор тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад нь зориулж нэг төгсөгчид 3,0 сая төгрөг, бүлэгт 10,0 сая хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрт хамруулах

2017-2020 он

ХХҮГ, МСҮТ-үүд

СЗДТГ

ХЭДС

1.7

МСҮТ-д суралцагсдын үйлдвэр дээрх дадлага хийх орчинг нөхцлийг бүрдүүлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын тоног төхөөрөмжийг шинэчлэх, багш нарыг давтан сургах, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх зэрэг ажлыг зохион байгуулах

2017-2020 он

ХХҮГ, МСҮТ-үүд

БСУГ

МСҮТ

ОНХС, ХЭДС

1.8

Өрх бүрийг орлоготой болгох, өрхийн бизнесийг дэмжих чиглэлээр бизнесийн боловсрол олгох сургалт сурталчилгаа явуулж, малчдын бүлэг, ойн нөхөрлөл, хоршоо зэрэг аж ахуй эрхлэх хүсэлтэй  иргэдийг 3,0 хүртэл сая төгрөгийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамруулах

2017-2020 он

ХХҮГ, МСҮТ

БОАЖГ, Бизнес инкубатор төв

ХЭДС

Хоёр. Аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинээр бий болгосон ажлын байрыг тогтвортой хадгалахад дэмжлэг үзүүлэх

2.1

Шинэ ажлын байр бий болгох ажлын хүрээнд жил бүр 1500-аас доошгүй шинэ ажлын байр бий болгоно.

Жил бүр

ХХҮГ

СЗДТГ

ХОХБТХ, ХХААГ, БОАЖГ, АОЭХ

ОНХС, ХЭДС, ЖДҮДС, Байгаль хамгаалах сан

2.2

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа өрхийг дэмжин таатай орчин бүрдүүлэх чиглэлээр "Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв" байгуулах ажлыг эрчимжүүлэн бүх сумдад байгуулах

2017-2020 он

АЗДТГ,  ХХААГ

СЗДТГ

ОНХС, ХЭДС, ЖДҮДС, СХС

2.3

Хүнсний ногоо, жимс жимсгэний нэр төрлийг нэмэгдүүлэн, боловсруулах цех, ”Нарлаг” хүлэмж  байгуулахад дэмжлэг үзүүлж, “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлэн иргэдийг ажлын байраар хангаж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх

2017-2020 он

АЗДТГ, ХХҮГ, ХХААГ

СЗДТГ

ОНХС, ЖДҮДС, СХС

2.4

Аймагт түгээмэл тархсан барилгын материалын түүхий эдийг боловсруулах, цемент, барилгын бетон хийц, өнгөлгөөний тоосго, улаан тоосго, хөнгөн блок, зуурмагны үйлдвэр зэрэг барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, зорилтот бүлгийн иргэдийг хамруулан жижиг зээлийн дэмжлэг үзүүлэх

2017-2020 он

АЗДТГ,  ХХҮГ, ХХААГ

СЗДТГ

ЖДҮДС, СХС

2.5

Булган, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Орхон сумдын гурилын үйлдвэрүүдийг тогтвортой үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн ажлын байрыг тогтвортой хадгалсан үйлдвэрийг урамшуулах

2017-2020 он

АЗДТГ,  ХХҮГ, ХХААГ

СЗДТГ

ЖДҮДС, ОНХС, СХС

2.6

Хүн, амын хүнсний хангамжийг хэмэгдүүлэх зорилгоор “Мах”, “Сүү” аяныг зохион байгуулан иргэдийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авах

2017-2020 он

АЗДТГ, СЗДТГ,  ХХААГ

ХХҮГ

ЖДҮДС, ОНХС, СХС

2.7

Хөдөлмөр эрхлэх зорилго чиглэл, ажлын дадлага туршлагаар нь  нэгтгэн  хоршоо, нөхөрлөл, фермерийн аж ахуй эрхлэх,  хуримтлалын бүлэг байгуулахад дэмжлэг үзүүлж, зээл олгох /үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимгэнэ тарих, гахай тахиа үржүүлэх болон бусад чиглэлээр туслах аж ахуй/

2017-2020 он

АЗДТГ,

ХХҮГ, ХХААГ

СЗДТГ

ХЭДС, СХС, ЖДҮДС, ОНХС

2.8

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагыг хуулийн дагуу урамшуулах ажлыг зохион байгуулах

2017-2020 он

АЗДТГ, ХХҮГ, АХБИХ

СЗДТГ

ХЭДС

2.9

Баг бүрт 1,0-2,0 сая төгрөгний “Бичил зээл”-ийн эргэлтийн санг нэмэгдүүлэх өрхийн бичил бизнесийг дэмжин зээл олгох, үр дүнг тооцох

2017-2020

АЗДТГ, ХХҮГ

СЗДТГ

СХС, Багийн бичил зээлийн сан

2.10

Ажил олоход хүндрэлтэй иргэдийг гадаадад ажиллах хүчээр илгээж, холбон зуучлах ажлыг зохион байгуулах /БНСУ, Япон гэх мэт/

 

2017-2020

 

ХХҮГ

 

СЗДТГ

 

ХЭДС

2.11

Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хүсэлтэй, орон нутгийн брэнд үйлдвэрлэгч иргэдийг сурталчлах, бизнес эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлэх, зээл тусламжид хамруулах, Орхон аймагт бүтээгдэхүүний борлуулалтад хийхэд боломжоор хангах

2017-2020 он

АЗДТГ,

ХХҮГ, ХХААГ

СЗДТГ, АОЭХ

ХЭДС, ЖДҮДС, СХС

2.12

Ажил олоход хүндрэлтэй иргэдийг ажлын байранд зуучлах, ажлын байрны мэдээллийг олон нийтэд хүргэх, хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Хөдөлмөрийн яармаг”-ийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, гадаадад гаргах сувгийг судлах

Жил бүр

ХХҮГ

ХХААГ, СЗДТГ

ХЭДС, ЖДҮДС, СХС

2.13

Бизнесийн жишигт нийцсэн “Худалдааны битүү зах” барих, бөөний худалдааны сүлжээг өргөтгөхөд хувийн хэвшлийн санал санаачлагыг дэмжих

2017-2018 он

АЗДТГ, ХБХОТХ

Булган СЗДТГ

ОНХС

2.14

Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар байнгын ажлын байр бий болгон түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа ХЭДС-аас жижиг зээл авсан иргэдийг ажлын байрны түрээсийн хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээнд хамруулах

Жил бүр

АЗДТГ,

ХХҮГ, ХХААГ

СЗДТГ, АОЭХ

ХЭДС

Гурав. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин нийгмийн хамгааллыг сайжруулж, ”Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

3.1

Орлого багатай, цөөн малтай малчин өрхийг “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т хамруулж жилд 30-оос доошгүй өрхийг малжуулан, малчин өрхийн амьжиргааг дэмжих

Жил бүр

ХХҮГ

СЗДТГ

ХЭДС

3.2

Ажилгүй, орлого багатай өрхийн иргэдийг туслах малчнаар ажиллуулан ажлын байраар хангасан мянгат малчидтай гэрээ байгуулан ажиллаж урамшуулал олгох

Жил бүр

ХХҮГ

СЗДТГ

ХЭДС

3.3

Малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тэжээл үйлдвэрлэгчдийг нэг болон олон наст ургамлын үр, бага оврын техник тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлэх

2017-2020 он

АЗДТГ, ХХААГ,

 

СЗДТГ

Улс, ОНХС, ХЭДС

3.4

Бүх суманд малчдын сургалтын төв байгуулж, түүгээр дамжуулан танхимын, талбайн, өрхийн сургалтуудыг явуулах, тэргүүний сайн малчдын туршлагыг эзэмшүүлэх, дагалдуулах замаар мал маллагааны уламжлалт болон дэвшилтэт арга ажиллагаанд сургаж, мэргэшүүлэх

2017-2020 он

АЗДТГ, ХХААГ, ХХҮГ

 

СЗДТГ

Улс, ОНХС, ХЭДС

3.5

Малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор худаг ус гаргах, хадлан тэжээл бэлтгэх, хашаа, хороо барих зэрэг мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай олон нийтийг хамарсан арга хэмжээг түлхүү зохион байгуулах

2017-2020 он

АЗДТГ, ХХААГ, ХХҮГ

 

СЗДТГ

Улс, ОНХС, ХЭДС

3.6

Малчдыг нийгмийн даатгалын сайн дурын болон эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах ажлыг шат дараатай зохион байгуулах

2017-2020 он

АЗДТГ, ХХААГ, ЭМНДХ

 

СЗДТГ

НДС

Дөрөв. Хөдөлмөр эрхлэлт,  хөдөлмөрийн харилцааны талаар бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн түншлэлийн байгууллагуудын идэвх, санаачлагыг дэмжих

4.1

Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлж, цалин хөлс, хөдөлмөрийн бүтээмжийн талаархи олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, сургалт мэдээллийн ажлыг түлхүү зохион байгуулах

2017-2020

ХХҮГ, Аймгийн бүтээмжийн зөвлөл

АОЭХ, АҮЭХ, СЗДТГ

ОНТ

1,0 сая

4.2

Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр”-ийг суманд байгуулж, салбар хорооны гишүүдийг чадавхижуулах сургалт семинарыг зохион байгуулах

2017-2020

Салбар хороо, АОЭХ, АҮХ

СЗДТГ

 ОНТ

1,5 сая

4.3

Хамтын гэрээ хэлэлцээр байгуулах, түүнийг хэрэгжүүлэх арга зүйн сургалт семинарыг салбар хорооны гишүүд, удирдах ажилтнуудын дунд зохион байгуулах

2017-2020

Салбар хороо, АОЭХ, АҮХ

СЗДТГ

ОНТ

 /0,5 сая/

4.4

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг иргэд олон нийтэд мэдээлэх, сургалт сурталчилгааны ажил болон үзлэг шалгалтыг жил бүр хийх, үр дүнг тооцох /мэргэжлийн баг байгуулах/

2017-2020

Салбар хороо, АОЭХ, АҮХ

СЗДТГ

 ОНТ

0,5 сая

4.5

Хувийн хэвшлийн аж ахуйн байгууллагад ажиллагсдад олгож байгаа цалин хөлсний хэмжээ хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн норм, нормативийн байдалд жил бүр үзлэг хийж гурван талын хамтарсан хурлаар хэлэлцүүлж, цалин хөлсний талаар заавар зөвлөмж өгөх, олон нийтэд сурталчлах

2017-2020

Салбар хороо, АОЭХ, АҮХ

СЗДТГ

ХЭДС, ОНТ

 

4.6

Хөдөлмөр эрхлэхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавихад төр, хувийн хэвшил, нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах, хөдөлмөр эрхлэх болон бусад чиглэлээр байгуулагдсан аймгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд ИНБ-ын төлөөлөл оролцуулан, хамтран ажиллах

2017-2020

Салбар хороо, АОЭХ, АҮХ

СЗДТГ

-

4.7

Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын бүтцийн өөрчлөлтийн улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүст шинээр мэргэжил олгох, мэргэшүүлэх, ажлын байраар хангах болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгааг хангах чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрийг тухайн салбарын түншлэгч талууд хамтран боловсруулж хэрэгжүүлэх

2017-2020

Салбар хороо, АОЭХ, АҮХ

СЗДТГ

-

4.8

Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааны түвшингээс хамааруулан тухайн байгууллагын ажиллагсдын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах

2017-2020

Салбар хороо, АОЭХ, АҮХ

СЗДТГ

-

4.9

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон үйлдвэрлэл, аж ахуйн нэгжийн орон нутагт дэд бүтэц хөгжүүлэх, байгалийн нөхөн сэргээлт хийх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үүрэг оролцоог нэмэгдүүлж, тухайн сум, орон нутгийн иргэдийг ажлын байраар ханган ажиллах чиглэлийг гурван тал хамтран холбогдох байгууллагад хүргүүлэх /тендэрийн хуулинд өөрчлөлт оруулах, ХБИ-ийн дэд бүтцийг сайжруулах санал гэх мэт/

2017-2020

Салбар хороо, АОЭХ, АҮХ

СЗДТГ

-

 

Жич: Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн хөгжлийн сангаас жил бүр 3,5 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай.

          Бусад ажил үйлчилгээ ХЭДС, ЖДҮДС, СХС, НДС, НХ-аас санхүүжигдэн хэрэгжинэ.

 


Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 88
51 / 58%
14 / 16%
6 / 7%
6 / 7%
8 / 9%
3 / 3%