Булган аймгийн ИТХ-ын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлыг 2026 оны 10 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Хяналт шалгалтын хүрээнд Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Өгөөж баян хангай” ХХК, “Хос хас” ХХК, “Хамтын эх булаг” ХХК, “Платинум ланд” ХХК, “Бэрхийн нурамт” ХХК, “Ирмүүн босго” ХХК, “Болор гео” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, төлөвлөгөөний хэрэгжилтийг дараах чиглэлээр шалгалаа. Үүнд:
Ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хороо, ИТХ-ын ажлын алба, аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, Татварын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон Цагдаагийн газрын төлөөлөл ажиллалаа.
Тус хяналт шалгалт нь уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх, төсвийн орлогын бүрдүүлэлтийг сайжруулах, ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулж, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд чиглэж байна.
.jpeg)
