Сайхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан хүсэлтийн дагуу сумын төлөөлөгчдийг чадавхжуулах зорилгоор цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Эрх зүй, ёс зүй, нутгийн удирдлагын хорооны дарга А.Сод-Эрдэнэ "Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн ёс зүй" сэдвээр мэдээлэл хийж, төлөөлөгчийн мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, хариуцлага, олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд ёс зүйн манлайллын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн Ч.Ариун нь Хурлын хороодын ажлыг тогтмолжуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийн сангийн журам зэрэг сэдвээр мэдээлэл танилцууллаа.
Сургалтын үеэр төлөөлөгчид санал солилцож, харилцан мэдээлэл авлаа.
Шинээр сонгогдсон төлөөлөгчдөд мэдлэг өгөх, тэднийг чадавхжуулах сургалт шаардлагатай байгааг төлөөлөгчид онцолж, Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтарсан сургалт авах саналтай байгаагаа илэрхийллээ.
