Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Булган аймагт авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлийн сургалт, арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчид, Засаг даргын тамгын газар, агентлаг, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд хамрагдаж, авлигын хор уршиг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөмж авлаа.
Сургалтыг Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд удирдан явуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагын ил тод байдал, хариуцлагын тогтолцооны талаар мэдээлэл өгч, оролцогчдын санал хүсэлтийг сонсон харилцан ярилцлаа.
Энэхүү сургалт нь авлигаас ангид, ил тод, хариуцлагатай төрийн үйлчилгээг төлөвшүүлэх, олон нийтийн авлигын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
