БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ – ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ” СЭДЭВТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2026-06-05

“ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ – ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ” СЭДЭВТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Булган аймагт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилготой “Төр, хувийн хэвшлийн түншлэл – Хөрөнгө оруулалтын боломж” арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээний нээлтэд Булган аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд оролцож, мэндчилгээ дэвшүүлэн үг хэлэв. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлого, орон нутгийн эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, шийдвэрүүдийг батлан хэрэгжүүлж байна. Энэхүү зорилтыг бодит ажил хэрэг болгоход төр, хувийн хэвшлийн харилцан итгэлцэл, урт хугацааны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт хамгийн чухал хүчин зүйл мөн хэмээн тэмдэглэлээ.
Тус арга хэмжээний үеэр уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, дэд бүтэц, орон сууц, сэргээгдэх эрчим хүчний салбарт хийх төр-хувийн хэвшлийн түншлэлийн бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 364
95 / 26%
33 / 9%
19 / 5%
16 / 4%
194 / 53%
7 / 2%