Аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит бус XV хуралдаан өнөөдөр 81.4 хувийн ирцтэй цахим, танхим хосолсон хэлбэрээр хуралдаж байгаа бөгөөд хуралдаанаар орон нутгийн төсөв, төр хувийн хэвшлийн түншлэл, орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаа зэрэг бодлого, төлөвлөлтийн ач холбогдол бүхий асуудлыг хэлэлцэж байна.
Үүнд:
1. 2026 оны төсөв баталсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай
2. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд Булган аймагт хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай
3. “Булган мээж” ОНӨХХК-ийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
4. Булган аймагт дулааны станц барьж байгуулах талаар Эрчим хүчний яам, Булган аймгийн Засаг даргын тамгын газар, “Энержи плас” ХХК хооронд 2014, 2017 онд байгуулсан гэрээг дүгнэсэн талаарх мэдээлэл
5. Орон нутгийн өмч хөрөнгийн тухай
6. “Хөдөө аж ахуй хөгжлийн ирээдүй” ОНӨХХК-ийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай, “Хөдөө аж ахуй хөгжлийн ирээдүй” ОНӨХХК-ийн 2026 оны худалдан авалтын төлөвлөгөө батлах тухай
7. Ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай
8. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

