БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-27

Сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөв дадлыг нас сэтгэхүйд тохирсон хэлбэрээр олгох, хэвшүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хууль, дүрмийн мэдлэгийг хөнгөн, хөгжилтэй, хүртээмжтэй байдлаар оролцогчдод хүргэх зорилгоор аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Боловсролын газар хамтран “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээний нэгдүгээр шатыг бүсчлэн явуулсан бөгөөд бүсээс шалгарсан багуудын хооронд аймгийн тэмцээнийг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Булган сумын Соёлын төвд зохион байгууллаа.
🥇Тэргүүн байранд Сэлэнгэ сумын “Шонхор” баг,
🥈Дэд байранд Рашаант сумын “Алтан гурвалжин” баг
🥉Гутгаар байранд Орхон сумын “Сүлд” баг
🥉Тусгай байранд Тэшиг сумын “Хангарьд” баг шалгарч мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр урамшууллаа.
Тэмцээнд идэвх санаачилгатай оролцсон цэцэрлэгийн хамт олон, эцэх, эх, асран хамгаалагч, хүүхдүүддээ талархал илэрхийлье.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 364
95 / 26%
33 / 9%
19 / 5%
16 / 4%
194 / 53%
7 / 2%