Сайхан сумын Хульж, СОНУ, Угалз багт 05 дугаар сарын 18-20-ний өдрүүдэд аймгийн ИТХ-ын бодлого төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга А.Норжинсүрэн, сум иргэдийн оролцоо хариуцсан мэргэжилтэн Ч.Ариун, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх Эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч С.Ганхуяг нар ажиллалаа.
Хөдөөгийн малчин өрхийн багуудын иргэдийн Нийтийн Хуралд сууж, иргэдэд хууль эрх зүй, иргэдийн оролцоо, орон нутгийн хөгжлийн сан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл олгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сургалт, мэдээллийн ажил зохион байгууллаа.
Мөн энэ үеэр Сайхан сумын ЗДТГ-ыхан явуулын тамгын газар ажиллуулж иргэдэд мэдээ мэдээллийг газар дээр нь хүргэж ажиллалаа.
Сайхан сумын Хульж, СОНУ, Угалз багуудад зохион байгуулсан сургалт, мэдээллийн ажил нь иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд иргэдийн оролцоог дэмжихэд ач холбогдолтой ажил боллоо. Хөдөөгийн иргэдийн оролцоо сайн байсан бөгөөд сургалтын үеэр иргэд идэвхтэй санал солилцож, цаашид ийм төрлийн мэдээлэл, сургалтыг тогтмол зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.





