Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хуралдахтай холбогдуулан өнөөдөр аймгийн ИТХ-ын:

Эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн хороо

Эрх зүй, ёс зүй, нутгийн удирдлагын хороо

Үйлдвэрлэл, хот суурин, дэд бүтцийн хороо тус тус хуралдлаа.

2026 оны төсөв баталсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд Булган аймагт хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай

“Булган мээж” ОНӨХХК-ийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай

Булган аймагт дулааны станц барьж байгуулах талаар Эрчим хүчний яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, “Энержи плас” ХХК хооронд 2014, 2017 онд байгуулсан гэрээг дүгнэсэн талаарх мэдээлэл

Орон нутгийн өмч хөрөнгийн тухай

“Хөдөө аж ахуй хөгжлийн ирээдүй” ОНӨХХК-ийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай, 2026 оны худалдан авалтын төлөвлөгөө батлах тухай

Ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудтай холбоотой санал, дүгнэлтийг нэгтгэн аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.




