БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2026-05-18

✅Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XV хуралдаан 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хуралдахтай холбогдуулан Аймгийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа.
 
✅Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн ИТХ-ын XV хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:
1. 2025 оны төсөв баталсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай
2. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд Булган аймагт хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай
3. “Булган мээж” ОНӨХХК-ийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
4. Булган аймагт дулааны станц барьж байгуулах талаар Эрчим хүчний яам, Булган аймгийн Засаг даргын тамгын газар, “Энержи плас” ХХК хооронд 2014, 2017 онд байгуулсан гэрээг дүгнэсэн талаарх мэдээлэл
5. Орон нутгийн өмч хөрөнгийн тухай
6. “Хөдөө аж ахуй хөгжлийн ирээдүй” ОНӨХХК-ийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай, “Хөдөө аж ахуй хөгжлийн ирээдүй” ОНӨХХК-ийн 2026 оны худалдан авалтын төлөвлөгөө батлах тухай
7. Ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай
8. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 351
94 / 27%
30 / 9%
18 / 5%
15 / 4%
188 / 54%
6 / 2%