БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

НИЙГМИЙН БОДЛОГО, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮД ОХУ-ЫН БУРИАДЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН АКАДЕМИД АЖИЛЛАЛАА

2026-05-05

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025-2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан “2020-2024 онд гадаад, дотоодын сургуулиудад тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын сонгон шалгаруулалт болон төлбөр төлөлтөд хяналт шалгалт хийх” ажлын хэсэг ОХУ-ын В.Р.Филипповын нэрэмжит Буриадын хөдөө аж ахуйн академи (БГСХА)-д 2026 он 05 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд ажиллав.
 
Ажлын хэсэгт төлөөлөгч, Хурлын Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хорооны дарга Б.Дэлгэр, төлөөлөгч, хорооны гишүүн Ж.Мөнхжаргал, П.Лхагва-Очир, Б.Юмжирмаа, Хурлын нарийн бичгийн дарга О.Наранжаргал, Хурлын ажилтан Б.Оюунчимэг, орчуулагчаар Б.Эрдэнэбаатар нар ажиллалаа.
 
Ажлын хэсэг тус академийн үйл ажиллагаа, сургалтын орчин нөхцөлтэй танилцсанаас гадна сургуулийн удирдлагууд, аймгийн тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
 
Тус академи нь 1931 онд байгуулагдсан ба газар тариалан, мал эмнэл зүй, инженерчлэл, технологи, эдийн засаг зэрэг олон чиглэлээр өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг байна.
 
5 факультет, 2 колледжтэй, 5 дотуур байртай, 320 гаруй багш, ажиллагсадтай ба 6500 оюутан 62 төрлийн мэргэжлээр суралцаж байна. 14 улсын 220 гаруй гадаад оюутан суралцаж байгаагийн 59 нь монгол оюутан байна.
 
Мөн энэ үеэрээ Багшийн колледжийн үйл ажиллагаатай танилцаж, аймгаасаа суралцаж буй оюутнуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 351
94 / 27%
30 / 9%
18 / 5%
15 / 4%
188 / 54%
6 / 2%