Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн асуудал сэдвээр талуудын оролцоо, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцож, нэгдсэн ойлголттой болох зорилгоор “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт арга хэмжээ 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Нутгийн удирдлагын ордны “Иргэний танхим”-д зохион байгуулагдлаа.
Тус уулзалтад аймгийн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, аймгийн ЗДТГ-н Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлтсийн дарга, мэргэжилтэн, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, Шүүхийн тамгын газрын дарга, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга, хүүхдийн эрхийн улсын байцаагч, аймгийн Боловсролын газрын дарга, аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Булган сумын засаг даргын тамгын газрын мэргэжилтэн, аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, гишүүн өмгөөлөгч, нотариатын танхимын нотариатч, төрийн бус байгууллагын төлөөлөл 25 хүн оролцлоо.
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг баталгаажуулахад хүртээмжгүй орчин, мэдээллийн хомс байдал их саад болдог, тэдэнд зориулсан таатай орчныг бүрдүүлэх, мэдээллийг хүртээмжтэй болгох нь зайлшгүй шаардлагатай байгааг мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, хөгжих эрх болон хөдөлмөр эрхлэх боломжийг хамгаалах ёстойг онцоллоо.






