Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яам, МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Хуульчдын холбооноос зохион байгуулж буй "Нээлттэй хаалганы өдөр", “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2026” өдөрлөг Булган аймагт нээлтээ хийлээ.
Тус өдөрлөг нь иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй хүргэх, хууль зүйн боловсролыг нэмэгдүүлэх, эрх зүйн туслалцааг хүртээмжтэй болгох зорилготой юм.
Өдөрлөгийн хүрээнд хууль сахиулах болон төрийн байгууллагууд хамтран “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж, хууль эрх зүйн гарын авлага, лавлагаа мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж байна.
Хууль сахиулах болон төрийн байгууллагууд иргэдийн тулгамдсан асуудалд зөвлөгөө өгч, хууль эрх зүйн шийдэл, боломжийн талаар мэдээлэл өгч байгаа нь энэхүү өдөрлөгийн онцлог болж байна.
Иргэд та бүхэн идэвхтэй оролцож, өөрт тулгамдсан асуудлаар зөвлөгөө авах боломжтой юм.
