БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМАГ, СУМЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2026-04-16

Аймаг, сумын удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн 2026 оны 4 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд болно.
Зөвлөгөөний нээлтэд аймгийн удирдлагууд оролцож, 2026 оны эхний улирлын ажлын үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, чиглэл тодорхойллоо. Мөн хөрөнгө оруулалтын бодлого, орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийж байна.
Хоёр өдрийн зөвлөгөөний хүрээнд:
Дэд бүтэц, орон сууц, газар зохион байгуулалт
Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ
Уул уурхайн салбар
Аялал жуулчлал
Худалдан авах ажиллагаа, татвар
Төр, хувийн хэвшлийн түншлэл
Нийгмийн салбар (эрүүл мэнд, боловсрол)
Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого
зэрэг салбаруудын тулгамдсан асуудал, боломж, шийдлийг хэлэлцэх юм.
Мөн зөвлөгөөний үеэр аймаг, сум, агентлагуудын уялдаа холбоог сайжруулах, орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн бодит санал, шийдлүүдийг дэвшүүлж, хэрэгжилтийг хангах нэгдсэн ойлголт, байр суурийг бүрдүүлэхэд анхаарч байна.
Зөвлөгөөний төгсгөлд нэгдсэн шийдвэр, хэрэгжүүлэх ажлын чиглэлийг баталгаажуулж, орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх бодит алхмуудыг тодорхойлох юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 351
94 / 27%
30 / 9%
18 / 5%
15 / 4%
188 / 54%
6 / 2%