Авлигатай тэмцэх газрын НҮБХХ-ийн Интегра санаачилгын "Эрдэс баялгийн салбарт шударга байдлыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд зохион байгуулж буй "Захиргааны байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн хоорондын орон нутгийн гэрээнүүдэд хийсэн дүн шинжилгээний үр дүн", "Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолоор батлагдсан "Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ"-ний шинэчилсэн загварын төсөл" сэдэвт хэлэлцүүлэгт хамрагдлаа.
Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Бодлого төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга А.Норжинсүрэн, аймгийн ЗДТГ-ын Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга, аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Г.Цэрэнчимэд, Булган аймгийн Бүрэгхангай сумын удирдлагууд, ИТХ-ын Төлөөлөгчид, Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, Хууль, эрх зүйн мэргэжилтэн, Байгаль хамгаалагч зэрэг албан хаагчид оролцлоо.
