БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-03-27

“Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад иргэд, иргэний нийгмийн байгууллагын хамтын оролцоо, цаашид анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлэгт аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, Байгаль орчны газар, Прокурорын газар, Булган сумын ГХУСАЗСЗ, Булган сумын ИТХ-ын төлөөлөгч, сум дундын ойн анги, Орхон сумын ойн нөхөрлөл, Иргэний нийгмийн байгууллагууд зэрэг байгууллагын төлөөлөл, иргэд оролцсон бөгөөд “Сүүлийн 2 жилд бүртгэгдсэн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал”, Байгаль орчны хяналт, хамгаалалтад тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл мэдээллийг Цагдаагийн газар, Байгаль орчны газрын алба хаагчид танилцуулж, оролцогчид санал солилцох, хамтран ажиллах чиглэлээр харилцан ярилцлаа.
 
Оролцогчдын санал:
- Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад орчин үеийн техник технологи ашиглах
- Байгаль орчны байцаагч нарын дүрэмт хувцасны зардлыг шийдвэрлээгүй
- Хяналт шалгалт хийхэд шатахууны зардал хүрдэггүй
- Түр буудаллах цэгийг байгуулах
- Даян дэлхийн байгаль хамгаалах сангаас төсөл зарлагдсан байгаа тул иргэд, төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцох
- Байгалиа хамгаалах чиглэлээр хүүхэд байхаас нь төлөвшүүлэх
- Иргэний нийгмийн байгууллагууд хамтарч ажиллах
- Бид төсөлд идэвхтэй оролцсоноор аливаа үйл ажиллагааны, техник тоног төхөөрөмж худалдан авах санхүүжилтийг шийдэх боломжтой
- Дулааны станцын тортог их байгаагаас агаарын бохирдол үүсэж байна
- Иргэдэд хууль эрх зүйн уян хатан зохицуулалт, хууль эрх зүйг сурталчлах, мэдээлэх ажлыг хийх
- Нөхөрлөлүүд ойн цэвэрлэгээ хийж, зардал гаргаад авчирсан мод гологдож байна
- Шахмал түлшний тоног төхөөрөмжийг оруулж ирж байгаа иргэнд дэмжлэг үзүүлсэн
- Мод тарихдаа ургалт, арчилгаанд нь анхаарах хэрэгтэй
- Булган сумын идэвхтэн байгаль хамгаалагч нар үнэмлэхтэй
- Аливаа ажлыг шинжилгээ судалгаатай хийх зайлшгүй шаардлагатай, гэвч шинжлэх ухааны байгууллагын салбар Булган аймагт байхгүй байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 350
93 / 27%
30 / 9%
18 / 5%
15 / 4%
188 / 54%
6 / 2%