БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОРООД ХУРАЛДЛАА

2026-03-24

✅Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XIII хуралдаан хуралдахтай холбогдуулан ИТХ-ын Эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн хороо, Эрх зүй, ёс зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо өнөөдөр цахимаар хуралдлаа.
✅Хороодын хурлаар:
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны ажлын төлөвлөгөө батлах тухай
2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүдийг улируулан сонгох тухай
3. Сүм хийдэд зөвшөөрөл олгох тухай
4. Агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээг батлах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай
5. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийн 2025 оны биелэлтийн тухай
6. Цагдаагийн газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
7. Орон нутгийн өмч, хөрөнгийн тухай
8. Хөдөө аж ахуй-Хөгжлийн ирээдүй орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт оруулах тухай
9. Аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах хороо байгуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 350
93 / 27%
30 / 9%
18 / 5%
15 / 4%
188 / 54%
6 / 2%