БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

БАЯН-АГТ СУМААС "АЛТАН УНАГА"-НЫ ЭЗЭН ТОДОРЛОО

2026-02-16

Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн малчин Бат-Очирын Мөнхбат, гэргий Сандагийн Буянцэцэг нар малчин түмнээ алдаршуулдаг эрхэм хүндтэй шагнал болох "Алтан унага"-ны эзнээр шалгарч, шагналаа өнөөдөр гардан авлаа.
 
Энэхүү нэр хүндтэй шагналыг Монголын Радио-гийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгээс уламжлал болгон олгодог бөгөөд хөдөлмөр зүтгэл, мал сүргийнхээ ашиг шимийг арвижуулан, нутаг орондоо үлгэр дуурайлал болсон шилдэг малчдыг тодруулдгаараа онцлогтой юм.
 
Б.Мөнхбат, С.Буянцэцэг нар нь Мянгат малчин, аймгийн "Аварга малчин" цол хүртэж байсан туршлагатай, хөдөлмөрч гэр бүл билээ. Тэд уламжлалт мал аж ахуйн арга ухааныг орчин үеийн менежменттэй хослуулан, мал сүргийн чанар, ашиг шимийг тогтвортой нэмэгдүүлж, нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар ирсэн байна.
 
48 дахь удаагийн “Алтан унага” шагналын эзэд болсон тэдний хөдөлмөр зүтгэлийг аймаг, сумын удирдлагууд, нутгийн зон олон, салбарынхан өндрөөр үнэлж, баяр хүргэн талархал илэрхийллээ.
 
Ийнхүү хөдөлмөрч малчин гэр бүлийн амжилт нь залуу малчдад үлгэр дуурайлал болж, монгол малчны нөр их хөдөлмөр, төрт ёсны уламжлалыг тодотгон харуулсан үйл явдал боллоо.
 
Та бүхэндээ халуун баяр хүргэж, буянт мал сүрэг нь өсөн үржиж, ажил үйлс нь арвижин дэлгэрэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 347
91 / 26%
29 / 8%
18 / 5%
15 / 4%
188 / 54%
6 / 2%