Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, мэргэжилдээ олон жил үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдийг Төрийн дээд одон, медалиар шагнах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Аймгийнхаа нийгэм, эдийн засгийн салбар бүрт үр бүтээлтэй ажиллаж, соёл урлаг, эрүүл мэнд, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж урамшууллаа.
Энэхүү хүндэт шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, ИТХ-ын дарга Ж.Ганболд, Засаг дарга Д.Пүрэв-Очир нар гардууллаа.
Шагнал хүртсэн нийт эрхмүүд та бүхэндээ халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь эрүүл энх, их амжилтыг хүсэн ерөөе.
