БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ХУТАГ-ӨНДӨР СУМААС "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" ТОДОРЛОО

2026-02-09

Сүрээр дарагч хэмээх "ГАЛ МОРИН" жилийн босгон дээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг нэгдүгээр багийн малчин Калинангийн Түмэнноров болон түүний гэргий Пушкиний Баасансүрэн нар “Улсын аварга малчин” хэмээх хүндэт цолыг хүртлээ. Тус шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, ИТХ-ын дарга Ж.Ганболд, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Пүрэвсайхан болон Хутаг-Өндөр сумын удирдлагууд гардуулан хүндэтгэл үзүүллээ.
 
Үндэсний үржих баялаг болсон мал сүргээ адгуулан маллаж, улс эх орныхоо нийгэм, эдийн засаг, хүн амын хүнсний хэрэгцээг эрүүл хүнсээр хангахад үнэтэй хувь нэмэр оруулж яваа К.Түмэнноров, П.Баасансүрэн нар нь 32 жил тасралтгүй мал маллаж байгаа бөгөөд анх 104 толгой малтай айл болж байсан бол өнөөдөр мал сүргийнх нь тоо 2000 даваад байна.
 
Тэрээр 2007 оноос хойш ямаан сүргээ Хөвсгөлийн аймгийн “Эрчмийн хар” үүлдэр, хонин сүргээ “Баяд” үүлдэр, үхэр сүргээ “Сэлэнгэ” үүлдэр, адуун сүргээ ОХУ-ын махны чиглэлийн үүлдрээр сайжруулж, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байна.
 
Мөн 2016 оноос хойш сумын амьжиргааны түвшин бага өрхүүдээс туслах малчин гэрээгээр авч ажиллуулан цалин, ахуйн хэрэглээг хариуцан жил бүр 40-өөс доошгүй төл малаар дэмжлэг үзүүлж ирсэн төдийгүй жил бүр 3-5 хүнийг улирлын чанартай ажлын байраар хангадаг байна.
 
Малчид хоршиж, хамтарч байгалийн эрсдэлийг давах санаачилгыг дэмжиж “Жанжин түшээт” малчдын хоршоог байгуулан, нутаг орны малчдаа уриалан орлогоо нэмэгдүүлж, хариуцлагатай амьдрахад нь үлгэрлэж байна. Тухайлбал эрүүл мэнд, нийгмийн даатгалд тогтвортой хамрагдаж, мал сүргээ ч байгалийн эрсдэлээс хамгаалж тасралтгүй даатгуулж ирсэн түүний туршлага нутгийн малчдад нь сайн жишиг болжээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 347
91 / 26%
29 / 8%
18 / 5%
15 / 4%
188 / 54%
6 / 2%