17-р жарны сүрээр дарагч хэмээх " ГАЛ МОРИН" жилийн босгон дээр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Отгондаваагийн Баттөмөр "Улсын хошой аварга малчин"-аар тодорлоо.
О.Баттөмөр нь 2015 онд "Аймгийн аварга малчин", 2019 онд "Улсын аварга малчин" хэмээх эрхэм цолыг хүртэж байсан юм.
Тэрбээр энэ жил “Улсын аварга малчин” шалгаруулах журамд өөрчлөлт орж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байдал, улсад төлсөн татвар, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлогыг голлох үзүүлэлт болгосон байна. Дагалдах шагналыг улаан халзтай гэр, сэргээгдэх эрчим хүчний багц, цэвэр үүлдрийн үржлийн бух, малын тавлаг байдлыг хангасан угсардаг битүү хашаа, бохирын септик систем зэрэг таван багцаас сонголт хийх боломж бүрдүүлж аварга малчдаас саналыг нь авсны дагуу гардуулж байгаа юм. О.Баттөмөр хошой аваргынх энэ бүх үзүүлэлтэд бүрэн нийцэж байгаа төдийгүй шагналдаа малын угсардаг битүү хашаа сонгосон юм.
"Улсын аварга малчин" шагналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, Булган аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Пүрэвсайхан болон Хишиг-Өндөр сумын удирдлагууд гардуулан хүндэтгэл үзүүллээ.
