БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЖЛЫН ХЭСЭГ ХАНГАЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

2026-01-23

Сумдын иргэний танхимын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх удирдамжийн дагуу өнөөдөр /2026.01.23/ Хангал сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын үйл ажиллагаа нь хууль, журмын хүрээнд иргэдийн бодит оролцоог хангаж буй эсэхийг үнэлж, цаашид сайжруулах санал, зөвлөмж өгөн ажиллалаа.
 
Тус ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын ахлах мэргэжилтэн П.Энхжин, мэргэжилтэн Ч.Ариун, Б.Оюунчимэг, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Юмжав нар ажиллалаа.
 
Аймгийн ИТХ-ын иргэдийн оролцоо, сум хариуцсан мэргэжилтэн Ч.Ариун дараах сэдвүүдээр тус сумын БИНХ-ын дарга нар, зөвлөлийн гишүүдэд сургалт, мэдээлэл өгөн ажиллалаа.
- Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн тухай
- Орон нутгийн хөгжлийн сангийн тухай
- Иргэдийн оролцоо
- Иргэдэд эрх зүйн боловсрол яагаад хэрэгтэй вэ?
- БИНХ-ын зөвлөлийн гишүүдэд зориулсан хяналт үнэлгээ хийх аргачлал
 
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Юмжав Газрын тухай хууль, тогтоомжийн өөрчлөлт, газрын харилцааны цахим систем, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 346
90 / 26%
29 / 8%
18 / 5%
15 / 4%
188 / 54%
6 / 2%