БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ИТХ-ЫН ДАРГА Ж.ГАНБОЛД, ЗАСАГ ДАРГА Д.ПҮРЭВ-ОЧИР НАР УЛААНБААТАР ХОТОД АЖИЛЛАЛАА

2026-01-16

Аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд, Засаг дарга Д.Пүрэв-Очир нар 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалтад оролцлоо.
 
Тус уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө, Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам, агентлаг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгч, Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой хамтран ажиллах гэрээ байгууллаа.
 
2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар болон холбогдох албаны удирдлагууд аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай парламентаас дэвшүүлж буй эрх зүйн шинэчлэл болон хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжуудын хүрээнд санал солилцож, эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 346
90 / 26%
29 / 8%
18 / 5%
15 / 4%
188 / 54%
6 / 2%