БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГО, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРОО СУМДАД АЖИЛЛАЛАА

2026-01-09

✅Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025-2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан “2020-2024 онд гадаад, дотоодын сургуулиудад тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын сонгон шалгаруулалтад болон төлбөр төлөлтөд хяналт шалгалт хийх” ажлын хүрээнд сумдын гадаад, дотоодын тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын сонгон шалгаруулалтын байдалтай газар дээр нь танилцаж, мэдээлэл цуглуулан санал дүгнэлт гаргах ажлын хэсэг 16 сум, 1 тосгонд хүрч ажиллалаа.
 
✅Ажлын хэсгийг төлөөлөгч, Хурлын Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хорооны дарга Б.Дэлгэр ахалж, төлөөлөгч тус хорооны гишүүн Ж.Мөнхжаргал, П.Лхагва-Очир, Т.Бурмаа нар болон Хурлын нарийн бичгийн дарга О.Наранжаргал, Хурлын ажилтан Б.Оюунчимэг, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн мэргэжилтэн М.Солонго нар ажиллав.
 
✅Тус ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу сумдын болон сургуулийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, тэтгэлэгт шалгарсан оюутнуудын сонгон шалгаруулалтын явц, төлбөр төлөлтийн байдалтай танилцан харилцан санал солилцов.
 
✅Мөн гадаадад аймгийн тэтгэлгээр суралцаж буй өвлийн амралтаараа эх орондоо амарч байгаа 5 оюутан болон эцэг эх, асран хамгаалагчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Тэдгээр оюутнууд аймгийн тэтгэлэгт хамрагдан суралцаж байгаадаа талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
 
✅Сумдууд Солонгос улсын Шинхан их сургуульд 2024 онд элсэн орсон оюутнуудын сумаас олгох тэтгэлгийн зардлыг 2026 оны төсөвтөө тусгасан байна.
 
 
 
 
 
 
 
 

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 346
90 / 26%
29 / 8%
18 / 5%
15 / 4%
188 / 54%
6 / 2%