Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллгааны хөтөлбөр, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2026 онд салбарын яамдаас баримталж ажиллах бодлого, чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудыг хамарсан цахим уулзалт зохион байгуулж байна.
Тус цахим уулзалтад сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар болон ажлын албаны мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Энэхүү цахим уулзалт нь 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 01 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал үргэлжилнэ.




