БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМГИЙН 2025 ОНЫ ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛЛАА

2025-12-30

Булган аймгийн 2025 оны шилдгүүдийг тодруулах ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд халуун баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж, дараах хүндтэй эрхмүүдийг шагнаж урамшууллаа.
 
✅2025 оны шилдэг ажилтан:
1. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын аймгийн шилдэг түшээ - Индрээгийн Ичинхорлоо (Бүрэгхангай сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга)
2. Төрийн захиргааны салбарын оны шилдэг ажилтан - Цогтсайханы Энх-Амгалан (Нийгмийн даатгалын газрын дарга)
3. Хууль, хяналтын салбарын оны шилдэг ажилтан - Дашцэрэнгийн Төрбат (Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч)
4. Санхүүгийн салбарын оны шилдэг ажилтан - Жам-Осорын Оюун (Санхүүгийн хяналт аудитын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч)
5. Боловсролын салбарын оны шилдэг ажилтан - Ч.Сарантуяа (Булган сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн нийгмийн ухааны багш)
6. Эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтан - Хишигсүрэнгийн Олзмөнх (аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч)
7. Соёл, спортын салбарын оны шилдэг ажилтан - Түмэнбаярын Бэхтөр (Аймгийн Музейн захирал)
8. Нийгмийн хамгаалал, иргэний нийгмийн байгууллагын салбарын оны шилдэг ажилтан - Гүрбадамын Одончимэг (Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ахлах мэргэжилтэн)
9. Үйлдвэрлэл, үйлчилгээний оны шилдэг ажилтан - Нэргүйн Амгаланбаатар (“Шидэт урлаач” ГҮТББ-ын тэргүүн, Монголжингоо салоны үсчин)
10. Дэд бүтцийн салбарын оны шилдэг ажилтан - Энхбаярын Нямсүрэн (Булган Мээж ОНӨХХК-ийн ерөнхий инженер)
11. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын оны шилдэг ажилтан - Ж.Адилбиш (Орхон сумын иргэн, фермер)
12. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын оны шилдэг ажилтан - Б.Алтансүх (Булган сумын сум дундын ойн ангийн дарга)
 
✅2025 оны шилдэг хөрөнгө оруулагч:
1. Нийгмийн салбар - Азийн хөгжлийн банк
2. Хөдөө, аж ахуйн салбар - “Интосэ” ХХК Сэлэнгэ сум
3. Дэд бүтцийн салбар - “Биг Бюлдинг Констракшн” ХХК
4. Үйлдвэр үйлчилгээний салбар - Элбэг-Эд ХХК “Дрийм лоунж”
5. Аялал жуулчлалын салбар - “Бүтэлэ ресорт” Хутаг-Өндөр сум
 
✅2025 оны шилдэг хүүхдүүд:
1. Оны шилдгийн шилдэг төрөл - Булган аймгийн Булган сумын 1-р сургуулийн сурагч Н. Тамир
2. Урлаг уран бүтээлийн төрөл - Булган аймгийн Булган сумын 3-р сургуулийн сурагч Б. Саруултуяа
4. Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллагын төрөл - Булган аймгийн Рашаант сумын сурагч Б. Буянжаргал
5. Оны онцлох хүүхэд - Булган аймгийн Рашаант сумын сургуулийн сурагч С. Энх-Амгалан
6. Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс төрөл - Булган аймгийн Булган сумын 3-р сургуулийн “Охидын клуб”-ын ахлагч С. Хажидмаа
7. Техник сэтгэлгээ, шинэ санаачилга төрөл - Булган аймгийн Булган сумын 1- р сургуулийн сурагч М. Мягмаржаргал
8. Сурлагын амжилт төрөл - Булган аймгийн Гурванбулаг сумын сурагч У. Цэрэнлхам
9. Биеийн тамир, спортын төрөл - Булган аймгийн Булган сумын 2-р сургуулийн сурагч Э. Энххүслэн
10. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөл - Булган аймгийн Булган сумын 1-р сургуулийн сурагч Н. Анужин
11. Багийн амжилтын төрөл - Улсын тэргүүний Алтан гадаст одонт Хутаг-Өндөр сумын соёлын төвийн дэргэдэх бүжгийн СТА Б. Бямбацэцэг багштай “Язгуур-3” хамтлаг
 
Хөдөлмөр зүтгэл, авьяас чадвар, мэдлэг ухаанаараа тэргүүлсэн нийт эрхмүүддээ халуун баяр хүргэж, цаашдын ажил, сурлага хөдөлмөрт амжилт хүсье.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 346
90 / 26%
29 / 8%
18 / 5%
15 / 4%
188 / 54%
6 / 2%