БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2025-12-30

Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа.
 
Тус ёслолын ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцсон бөгөөд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Булган нутгийн дараах иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнаж урамшууллаа.
 
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
1. Пунцагийн Дэнсмаа - Булган сумын иргэн, гэрэл зурагчин
2. Цэндсүрэнгийн Чулуунбаатар - Булган аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн ахмад ажилтан
 
Алтан гадас одонгоор:
1. Батаагийн Даваадорж - Авто тээврийн үндэсний төвийн Булган аймаг дахь салбарын ахмад жолооч
2. Дамдинсүрэнгийн Ганганцэцэг - "Булган Мээж" ОНӨХХК-ны усны лабораторийн микробиологич
3. Лүндэнгийн Түвшинжаргал - Үндэсний шагайн харвааны МУ-ын үлэмж дархан мэргэн
4. Чойжилийн Цэрэндулам - Булган аймгийн ЗДТГ-ын Хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтэн
5. Чогсомын Чулуунбаатар - Орхон сумын "Халиун тариа" ХХК-ны гүйцэтгэх захирал асан
6. Батжаргалын Үүрийнтуяа - Политехникийн коллежийн захирал
7. Цэрэнхандын Гансүх - Баян-Агт сумын ЕБС-ын ажилтан
8. Дамдинсүрэнгийн Бямбаа - Булган сумын өндөр настан
 
Хөдөлмөрийн хүндэт медаль:
1. Самбалхүндэвийн Ганболд - Булган сумын 4-р багийн иргэн
2. Жадамбын Мөнхтогтох - Орхон сумын 3-р багийн иргэн
3. Дэмэдийн Ганчимэг - Хишиг-Өндөр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга
 
Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдэгээр:
1. Сайнцогтын Наранбаатар - Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албаны хэлтсийн дарга
 
Нийт шагнагдсан эрхмүүдэд халуун баяр хүргэж цаашдын ажил, амьдралд тань өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 346
90 / 26%
29 / 8%
18 / 5%
15 / 4%
188 / 54%
6 / 2%