Булган аймгийн Цагдаагийн газрын 2025 онд хийж бүтээсэн ажил, ололт амжилтаа дүгнэж, ирэх оны зорилт, чиглэлээ тодорхойлон, ажлын амжилтаараа бусдыгаа манлайлсан албан хаагчдаа шагнаж урамшуулах тайлангийн хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хуралд аймгийн удирдлагууд оролцож, 2025 онд хууль сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан алба хаагчдад шагнал гардуулан баяр хүргэлээ.
Хууль дээдлэх ёсыг бататган, иргэн бүрийн амар тайван амьдралын манаанд зогсож буй алба хаагчдад талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
