Булган аймгийн Онцгой байдлын газрын 2025 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааг дүгнэж, цаашдын зорилт, чиглэлийг тодорхойлох тайлангийн хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.
Хуралд аймгийн удирдлагууд, холбогдох байгууллагын төлөөлөл, Онцгой байдлын газрын алба хаагчид оролцсон бөгөөд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн алба хаагчдыг шагнаж, цол олголоо.
Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлж, шагнагдсан алба хаагчдад халуун баяр хүргэе.
