Булган аймгийн удирдлагууд БНМАУ-ын болон ЗХУ-ын баатар, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа, Монгол Улсын ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөх хошууч генерал Д.Баасандамба, Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Үндэсний аврах бригадын захирагч, Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нарын генералуудыг хүлээн авч, Цогт хунтайжийн талбайд хамтдаа цэцэг өргөлөө.
Мөн “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг өрнөж, сансрын нисгэгч, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаагийн дурсамж яриа, “Цэрэг эх оронч үзэл, хүмүүжил”, “Гамшгийн эрсдэлийн боловсрол” зэрэг илтгэлүүдийг танилцуулсан юм.







