Булган аймаг дахь Төрийн аудитын газраас “Аймгийн ТЕЗ-ын 2026 оны төсвийн төсөлд орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх талаар дүгнэлт гаргах” нийцлийн аудитын гүйцэтгэлийн тайланг өнөөдөр аймгийн ИТХ-ын даргад өргөн барилаа.
