БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОРООД ХУРАЛДЛАА

2025-12-01

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XII хуралдаан хуралдахтай холбогдуулан ИТХ-ын Эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн хороо, Эрх зүй, ёс зүй, нутгийн удирдлагын хороо, Үйлдвэрлэл, хот суурин, дэд бүтцийн хороо 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр цахим, танхим хосолсон хэлбэрээр хуралдлаа.
 
Хороодын хурлаар:
1. Аймгийн ИТХ-ын 2025 оны тайлангийн тухай
2. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Булганы сэргэлт” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
3. Ахуйн зориулалтаар 2026 онд агнах, барих амьтдын дээд хязгаар батлах тухай
4. 2026 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай
5. Агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээг батлах тухай
6. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2026 оны төсөв батлах тухай
7. Орон нутгийн өмч, хөрөнгийн тухай
8. Булган аймгийн төрийн албан хаагчдын хүний нөөцийг 2023-2028 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
9. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
10. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай
11. Аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах, хороо байгуулах тухай
12. Булган аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай, Булган аймгийг хөгжүүлэх 2026-2030 оны таван жилийн үндсэн чиглэл батлах тухай
13. Сонгуулийн хороог татан буулгах тухай
14. Эрх зүй, ёс зүй, нутгийн удирдлагын хорооны дүгнэлтийн тухай асуудлуудыг хэлэлцэж, ээлжит XII хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 337
86 / 26%
27 / 8%
18 / 5%
14 / 4%
186 / 55%
6 / 2%