БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ТАНХИМААР ХУРАЛДЛАА

2025-11-28

✅Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XII хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 04,05-ны өдрүүдэд хуралдахтай холбогдуулан Аймгийн ИТХ-ын Зөвлөл 11 дүгээр сарын 27,28-ны өдрүүдэд хуралдлаа.
✅Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Аймгийн ИТХ-ын 2025 оны тайлангийн тухай
2. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Булганы сэргэлт” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
3. Булган аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай, Булган аймгийг хөгжүүлэх 2026-2030 оны таван жилийн үндсэн чиглэл батлах тухай
4. Сонгуулийн хороог татан буулгах тухай
5. Ахуйн зориулалтаар 2026 онд агнах, барих амьтдын дээд хязгаар батлах тухай
6. 2026 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай
7. Агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээг батлах тухай
8. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2026 оны төсөв батлах тухай
9. Орон нутгийн өмч, хөрөнгийн тухай
10. Булган аймгийн төрийн албан хаагчдын хүний нөөцийг 2023-2028 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай
11. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
12. Аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн бэлтгэл ажлыг хангах, хороо байгуулах тухай
13. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай
14. Эрх зүй, ёс зүй, нутгийн удирдлагын хорооны дүгнэлтийн тухай асуудлуудыг хэлэлцэн ИТХ-ын хороодоор хэлэлцүүлэхээр боллоо.
✅Мөн Аймгийн ИТХ-ын 2025 оны хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөнд туссан Эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Д.Мэндсайханаар ахлуулсан "Сумдын улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явц, гүйцэтгэлтэй танилцаж, үнэлэлт дүгнэлт хийх" ажлын хэсэг, "Булган аймгийн Булган сумын ерөнхий төлөвлөгөөний дагуу сүүлийн 4 жилд баригдсан орон сууцнуудын төсөл, түүний хэрэгжилтэд хяналт тавьж, дүгнэлт гаргах" ажлын хэсгийн тайланг тус тус сонслоо. Тус тайлангийн дүнгээр Аймгийн Засаг даргад тодорхой үүрэг чиглэл өгөхөөр шийдвэрлэв.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 337
86 / 26%
27 / 8%
18 / 5%
14 / 4%
186 / 55%
6 / 2%