Өнөөдөр Булган аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд, ИТХ-ын Бодлого төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга А.Норжинсүрэн, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Шижирбаатар, "Гэрэлт ирээдүй оршихуй" ТББ-ын тэргүүн Х.Нарангэрэл нар уулзалт хийлээ.
Тус ТББ нь 2025 оны 11 дүгээр сарын 20-оос 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэлх хугацаанд дараах чиглэлээр ажиллана.
• Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан мэдээллийн ил тод, нээлттэй байдал;
• Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллийн ил тод, нээлттэй байдал;
• Төсвийн тухай хуульд заасан олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг хяналт тавих боломжоор хангасан эсэхэд мониторинг, дүн шинжилгээ хийж, тайлан, мэдээлэл, санал боловсруулах.
