Төсвийн тухай хуульд аймгийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барина гэж заасны дагуу хуулийн хугацаанд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, холбогдох албан хаагчдын хамт аймгийн ИТХ-д өргөн барилаа.
