БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

“ШУДАРГА БАЙДАЛ, БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-19

Аймгийн ИТХ-ын ажлын алба нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2025 оны төлөвлөгөөний дагуу хүүхдийн шударга байдлыг төлөвшүүлэх, авлигын хууль тогтоомжийг сурталчлах, хүүхдүүдэд тодорхой мэдлэг ойлголтыг өгөх зорилгоор Булган сумын 1,2,3 дугаар ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдад сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.
 
Тус ажлын хүрээнд сурагчид “Шударга байдал бидний оролцоо”, “Эрүүл нийгэм эерэг хандлага”,“Авлига бидний нүдээр” зэрэг сэдвээр мэдлэг оюунаа уралдуулан илтгэлд тавьж өрсөлдлөө.
 
Дээрх илтгэлд Булган сумын 1-р сургууль:
🥇Тэргүүн байранд 10г ангийн сурагч М.Төгөлдөр
🥈Дэд байранд 10б ангийн сурагч Г.Энгүүн
🥉Гутгаар байранд 10а ангийн сурагч Б.Лхамноржмаа
Булган сумын 2-р сургууль:
🥇Тэргүүн байранд 10а ангийн сурагч Э.Энх-Үүжин
🥈Дэд байранд 10в ангийн сурагч М.Шүүдэрцэцэг
🥉Гутгаар байранд 10г ангийн сурагч Д.Ану
Булган сумын 3-р сургууль:
🥇Тэргүүн байранд 12а ангийн сурагч Л.Нандин-Эрдэнэ
🥈Дэд байранд 11а ангийн сурагч Ч.Энхзаяа
🥉Гутгаар байранд 10б ангийн сурагч Э.Чингүүн нар тус тус шалгарлаа. Шалгарсан суралцагчдад Авлигатай тэмцэх газар болон Булган аймгийн Мобиком салбарийн гарын бэлгээр шагнаж урамшууллаа.
 
Мөн тус сургалтын хүрээнд суралцагчдын дунд авлигын эсрэг хууль болон танин мэдэхүйн чиглэлээр АХА тэмцээн зохион байгууллаа.
Нийт оролцсон суралцагчдад цаашдын сурлага хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 341
88 / 26%
28 / 8%
18 / 5%
14 / 4%
187 / 55%
6 / 2%