БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-11-10

Иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэх, төр-иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэний оролцооны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн мэдлэг, мэдээлэл, арга зүйг түгээх зорилгоор Булган аймгийн ИТХ болох НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага, ТББ-ын төлөөлөгчдөд сургалт зохион байгуулж байна.
 
Тус сургалтаар оролцогчид иргэний орон зайн ач холбогдлыг ойлгож, төрийн байгууллагатай хамтран ажиллах боломж, хэрэгслийг тодорхойлох, оролцооны арга хэлбэрийг байгууллагын түвшинд хэрэгжүүлэх чиглэлд санаачилга гаргах суурь ойлголт эзэмших, төр-иргэний хамтын ажиллагааны шинэ санаачилга, уялдаа холбоо бий болох зэрэг үр дүнд хүрэх юм.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 337
86 / 26%
27 / 8%
18 / 5%
14 / 4%
186 / 55%
6 / 2%