БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

ЭМГЭНЭЛ

2025-11-10

ДАГВАДОРЖИЙН БАТСАЙХАН
(1963-2025)
 
Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Дагвадоржийн Батсайхан нь 2025 оны 11 сарын 07-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Д.Батсайхан нь Булган аймгийн Сайхан суманд 1963 онд айлын 4 дэх хүү болон мэндэлсэн. 1971-1979 онд Орхон сумын 8-н жилийн дунд сургууль, 1979-1986 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг багш мэргэжлээр, 1996-1998 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн Институтыг “Төрийн Удирдлага”-аар, 1998-2000 онд Улс төрийн их сургуулийг “Улс төр судлал”-аар тус тус төгсжээ.
Тэрбээр 1981-1984 онд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Ардын Армийн 0132-р ангид цэргийн алба хааж, 1986-1988 онд Орхон сумын Халиун багийн бага сургуульд багш, 1988-1990 онд Орхон сумын МХЗЭ-ийн хорооны дарга, 1991-1993 онд Орхон сумын дунд сургуульд багш, 1994-1996 онд “НИК Петровис” ШТС-ын эрхлэгч, 1996-2000 онд Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2003-2012 онд “Магнай Трейд” группийн Булган аймаг дахь салбарын менежер, 2012-2013 онд Булган аймгийн Засаг даргын орлогч, 2013-2016 онд Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2021-2024 онд Булган аймгийн Төрийн Архивын тасгийн даргаар тус тус ажиллаж байлаа.
Д.Батсайхан нь 1988-1992 онд Орхон сумын Ардын хурлын 21-р тойргийн депутат, 1992-2000 онд Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, дарга, 2000-2016 онд Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, дарга, 1991-1996 онд Орхон сумын Залуучуудын Холбооны дарга, 2003-2007 онд Булган аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, 2007-2011 онд Булган аймгийн Ардчилсан намын дарга, 2011-2016 онд Булган аймгийн Ардчилсан намын дэд дарга, 2003-2008 онд Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, 2000 оноос Булган аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн зэрэг сонгуульт ажлуудыг нэр төртэйгээр гүйцэтгэж ирсэн нийгмийн зүтгэлтэн байлаа.
Тэрбээр аймаг, сумын ИТХурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр удаа дараа сонгогдон, төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө эрдэм мэдлэг, халуун сэтгэлээ зориулж ажилласан юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 1991 онд МХЗЭ-ийн Төв хорооны Тэргүүний залуу алтан медаль, 2000 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2009 онд Их Монгол 800 жилийн ойн медаль, Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойн медаль, 2010 онд Алтан гадас одон, 2012 онд Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан, Монголын нутгийн удирдлагын холбооны дээд шагнал "Соёмбо", Боловсролын тэргүүний ажилтан, 2015 онд Байгаль орчны тэргүүний ажилтан, Ардын хувсгалын 80, 90, 100 жилийн ойн мeдалиуд болон 2017 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 2022 онд аймгийн дээд шагнал Хатанбаатар Магсаржавын нэрэмжит хүндэт шагналаар тус тус шагнагдсан байна.
Д.Батсайхан нь өөрийн ухамсарт амьдралаа “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага “, боловсролын салбар, залуучуудын байгууллага, төр нийгэм, улс төр болон нефть хангамжийн салбаруудад үр бүтээлтэйгээр зориулсан билээ.
Төр, нийгмийн зүтгэлтэн Дагвадоржийн Батсайхан таны эх орныхоо хөгжил, дэвшилд оруулсан хөдөлмөр зүтгэл, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний сэтгэлд мөнхөд орших болно.
 
БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 337
86 / 26%
27 / 8%
18 / 5%
14 / 4%
186 / 55%
6 / 2%