Нийтийн сонсголд бэлтгэх ажлын хэсгийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу "Мал эмнэлгийн аюултай хог хаягдлын сөрөг нөлөөллийг бууруулах нь" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа бөгөөд тус хэлэлцүүлэгт Иргэний нийгмийн байгууллагууд оролцож байна.
Тус хэлэлцүүлэгт иргэд ИНБ-уудад мэдээлэл өгөх, санал сонсох, хамтран ажиллах талаар, бохирдсон хөрсийг хэрхэн цэвэршүүлэх, хог хаягдлыг хэрхэн бууруулах мөн мал эмнэлгийн лабораторийг нүүлгэн шилжүүлэх тухай асуудлууд яригдаж байна.
