Үе үеийн эрхэм хүндтэй багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан албан хаагчдад зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
Тус арга хэмжээний үеэр сургуулийн сургалт хүмүүжлийн чанарыг дээшлүүлэх, хүүхэд багачуудын мэдлэг боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг багш, ажилтан, албан хаагчдад аймаг, сумын удирдлагууд шагнал гардуулан, тэдний хичээл зүтгэл, хөдөлмөрийг нь өндрөөр үнэллээ.
Эрдэм номын ариун үйлс тань өдрөөс өдөрт улам дэлгэрч, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, үргэлжийн бахархалтай явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
