Олон улсын "Ахмадын баяр"-ыг тохиолдуулан Булган аймгийн ахмад настнуудыг алдаршуулан, хүндэтгэл үзүүлж, тус хүндэтгэлийн арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга Ж.Ганболд, Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Булган сумын Засаг дарга Д.Бямбажаргал нар оролцон эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө залуу нас, хүч хөдөлмөр, мэдлэг туршлагаа зориулсан ахмад үеийнхэндээ Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон медаль "Алтан гадас", "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", Аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн "Тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг, аймгийн Засаг даргын "Жуух бичиг", "Баярын бичиг"-ээр шагнал урамшууллаа.
Эрхэм хүндэт ахмадууддаа аз жаргал, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
