Аймгийн ГХУСАЗСЗ хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
• Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт, анхаарах асуудал;
• Хүүхдийн орчны эрсдэлийг бууруулах чиглэлээр хийсэн ажил, цаашид анхаарах асуудал;
• Залилах гэмт хэргийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь;
• Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл үүсэж хөгжсөний 60 жилийн ой болж байгаатай холбогдуулан Хууль зүй дотоод хэргийн яамны шагналд аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүдийг тодорхойлох талаар;
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан хүүхдийн орчны эрсдэлийг бууруулах, Залилах гэмт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтанд аймгийн ГХУСАЗСЗ-өөс ажил эрчимжүүлэх талаар зөвлөмж хүргүүлэхээр боллоо.
