БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН АГДАНБУУГИЙН АМАРЫН МЭНДЭЛСНИЙ 140 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2025-09-19

Монгол төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, түмэн олондоо “Мэргэн сайд” хэмээн алдаршсан Агданбуугийн Амар нь Монгол Улсын ерөнхий сайдаар хоёр удаа томилогдон ажиллаж, Улсын Бага хурлын дарга, Гадаад явдлын яамны сайд, Мал аж ахуйн яамны сайд, Монгол банкны дарга, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга зэрэг олон чухал албыг хашиж байсан төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн байв.
Ойг угтан Бүгд найрамдах Монгол ард Улсын Ерөнхий сайд А.Амарын гэрэл зураг болон түүхэн ном зохиол, үзмэр, эд өлгийн үзэсгэлэнг Булган аймгийн музейд дэглэн тавьж, олны хүртээл болгож байгаа бол “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ерөнхий сайд А.Амарын түүх, баримт” сэдэвт илтгэлийг Түүхийн ухааны доктор Н.Батболд, А.Амар сангийн тэргүүн Ё.Отгонбаяр нар Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт илтгэн хэлэлцүүллээ.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 337
86 / 26%
27 / 8%
18 / 5%
14 / 4%
186 / 55%
6 / 2%