Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан "Сумдын улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явц, гүйцэтгэлтэй танилцаж, үнэлэлт дүгнэлт хийх" ажлын хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай газар дээр нь танилцаж, тухайн сум, байгууллагын удирдлагуудтай уулзаж санал хүсэлтийг сонсож, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгцээ шаардлагыг тодорхойлж байна.
























