БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын албан ёсны вэб сайт

HWPL ЭНХ ТАЙВАН НАЙРАМДЛЫН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС "ЭНХ ТАЙВНЫ СОЁЛ: ХАМТДАА ЭНХ ТАЙВАНД ХҮРЭХ ЗАМ" КОМПАНИТ АЖЛЫГ БУЛГАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-08-25

HWPL энх тайван найрамдлын олон улсын байгууллага нь энх тайван, тогтвортой нийгмийн үнэт зүйлсийг Монгол орон даяар түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Энх тайвны соёл: Хамтдаа энх тайванд хүрэх зам” компанит ажлыг орон даяар эхлүүлсэн бөгөөд тус аяны хүрээнд 8-р сарын 25-нд Булган аймгийн төвд үйл ажиллагаа зохион байгууллаа.
Тус ажлын хүрээнд Булган аймгийн зорилтот бүлгийн иргэдийг дэмжих чиглэлээр 100 хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулж, аймгийн ИТХ, ЗДТГ болон бусад төрийн байгууллагын төлөөлөл болсон 50 гаруй албан хаагчдад хувь хүний хөгжил, эерэг хандлага, ёс зүйн сургалт зохион байгуулж, мэдлэг мэдээлэл хүргэсэн юм.
Булган аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Наранжаргал тус үйл ажиллагаанд оролцож, нийгмийн сайн сайхны төлөөх энэхүү компанит ажлыг орон нутагт хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн Булган сумын багийн дарга, нийгмийн ажилтнууд зохион байгуулалтад тусалж, хамтран ажиллалаа.
“Энх тайвны соёл: Хамтдаа энх тайванд хүрэх зам” компанит ажлын хүрээнд цаашид Булган аймгийн ард иргэдийн хөгжлийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, энх тайвны боловсрол, эерэг харилцаа, ёс суртахууны боловсрол, зөөлөн ур чадвар (Soft skills)-ыг эзэмших сургалтыг түгээн дэлгэрүүлэх ажлыг үе шаттай явуулан, байгаль орчноо хамгаалах, олон нийтийн эв найрамдалтай харилцаа холбоог бэхжүүлэхэд хамтран ажиллахаар төлөвлөжээ.
HWPL энх тайван найрамдлын олон улсын байгууллага нь дайныг зогсоож, дэлхий дахинд тогтвортой энх тайвныг тогтоох зорилготойгоор 2013 онд байгуулагдсан олон улсын төрийн бус байгууллага юм. НҮБ-ын Глобал Харилцаа холбооны газар (UN DGC) болон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (UN ECOSOC)-д тусгай зөвлөлдөх статустайгаар НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд хувь нэмрээ оруулах үүднээс дэлхийн өнцөг булан бүрд олон төрлийн компанит ажил, семинар, боловсролын хөтөлбөр, сайн дурын үйл ажиллагаануудыг тогтмол явуулдаг байна.

Аймаг, сум, багийн удирдлагын шийдвэрүүд хэр ил тод, нээлттэй байна вэ?

санал өгсөн: 337
86 / 26%
27 / 8%
18 / 5%
14 / 4%
186 / 55%
6 / 2%